Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнууд мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр” болгон зарласнаас гадна “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх тухай шийдвэр гаргасан билээ.

Эдгээр зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд байгалиа хайрлан хамгаалах, мод, бут, сөөг, цэцэг тарьж ургуулах, арчлан хамгаалах, түүнийг амьдралын хэв маяг болгон хэвшүүлэх үйлсэд идэвхи санаачлагатай оролцдог уламжлал тогтсон.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 9 цаг 30 минут хүртэл хойшлууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвийн судлаач, доктор С.Сүхчулуун “Монгол Улсын хүрээлэн буй орчны процессын эрх зүйн хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал” сэдвээр танилцуулга хийлээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвөөс Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын нийт албан хаагч, боловсон хүчнийг чадавхжуулах зорилгын хүрээнд олон чиглэлээр дотоод сургалтыг тогтмол зохион байгуулдаг билээ. 2024.02.29-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвийн ахлах судлаач, доктор С.Сүхчулуун “Монгол Улсын хүрээлэн буй орчны процессын эрх зүйн хөгжлийн чиг хандлага ба тулгамдаж буй асуудал–Монгол Улс, Япон Улс, Аархусын конвенцын харьцуулсан судалгаа–” сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.